
МАН аймгийнхаа намын хорооны хурлыг хийлгэсээр байгаа. Тэгвэл энэ сарын 26-нд Орхон аймгийн МАН-ын Бага хурал болохоор товлогджээ. Энэ хурлаар тэд Эрдэнэтчүүдийн итгэлийг олж авч чадах эсэх хийгээд хэн намын хорооны дарга болох зэргээ шийдэх юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар аймгийн хорооны даргад МАН-ыг одоо удирдаж буй Д.Батлут, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд намын дарга асан Д.Дэлгэрбаяр, аймгийн Аудитын газрын мэргэжилтэн Б.Жигдэнгомбо нар өрсөлдөхөөр болсон байна.
Д.Дуулим