Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэргийн хохирогчийн талд стратегийн өмгөөлөл явуулж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.
-Та хэргийн хохирогч 21 настай бүсгүйн ар гэрийг төлөөлөн стратегийн өмгөөллийг удирдан ажиллаж байгаа. Шүүх шинжилгээний дүн гараагүй байх аа?
-Одоогоор шүүх эмнэлгийн шинжилгээний хоёр дахь задлан шинжилгээ хийгдсэн. Шинээр баг томилогдож хийсэн. Тэр шинжилгээний дүн албан ёсоор гараагүй байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс бид хүлээж байна. Шүүхийн шинжилгээний хариу яаж гарахаас үл хамаарч хохирогч охины амь нас хүчирхийллийн золиос болсон гэдгийг батлах хангалттай олон нотлох баримт байгаа. Олон нийт, хэвлэл мэдээллийнхэн энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж, бас хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаад талархаж байна.
-Стратегийн өмгөөлөл нийгэмд маш хүчтэй дуу хоолой болж байх шиг. Энэ хэргээс нааштай үр дүн хүлээж буй олон хүн байгаа байх?
-Эмэгтэйчүүд, хүүхдүүд битгий гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдаасай хэмээн хүсч хохирогчийн дуу хоолой болохоор энэ хэрэгт ханцуй шамлан орлоо. Мэдээж бид үүний төлөө хувийн амьдралдаа ч том золиос төлж байгаа. Шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг би хөндөнө. Стратегийн өмгөөлөл гэдэг бол маш том нөлөөллийн үйл ажиллагаа. Нэг хэрэг дээр ажиллаж байгаа мэт боловч нийт нийгмийн эрх ашигт хамааралтай олон эрх ашгийг зэрэг хөндөж, олон талбарт шинэчлэлийг хийхэд нөлөөлдөг. Алтанхүүгийн хэргийн хохирогч бол Монгол Улсад түгээмэл байгаа далд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн сонгодог жишээ. Миний амьдралд хүчирхийллийн асуудалд санаа минь зовниж, сэтгэл минь шаналж байдаг сэдвүүдийн нэг байсаар ирсэн.
Тиймээс, өөрийн хамтран зүтгэгчдийн хамт Монгол Улсад стратегийн өмгөөлөл гэж цоо шинэ механизмыг 2002 онд анх бий болгосон.
- Таны өмнө нь өмгөөлж байсан хэргүүд ч үр дүнгээ өгсөн байх аа?
-Завханы гэгдэх Ч.Эрдэнэ-Очирын хэрэг шүүхийн системд мэтгэлцэх зарчмыг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн. Ганбатын гэх хэрэг урьдчилан хорих тевд хүний амь нас эрсэддэг, эмнэлгийн туслалцаа авч чаддаггүй байсан зөрчлийг халсан. Дарханы Болорчулууны хэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 10 мянган төгрөгт сэрдэгдсэн Ариунцэцэгийн хэрэг нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг ил тод болгосон. Харин энэ удаа хохирогч Цэдэн-Ишийн амь нас золиослогдсон хэргээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг том тэмцэл өрнүүлж байна. Энэ үйл ажиллагаанд төр засаг ч нааштай хандаж байгаа нь сайшаалтай.
-Сүүлийн үед монгол хүний амь нас үнэгүйдлээ. Хэн нэгний буруутай үйлдлээс хүний амь нас хохирч байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, барилгын ослууд байна. Хохирсон хүмүүс дахин хохирч үлддэг систем тогтчихов уу?
-Монголчууд бид “хүний алтан амь” гэж ярьдаг. Миний хүүгийн насны бяцхан охид хөвгүүд хариуцлагагүй нийгмийн золиос болж алтан амиа алдаж байгааг хараад эх хүний хувьд зүрх минь шимширдэг. Хүний алтан амь юугаар ч нөхөж баршгүй үнэ цэнэтэй. Бяцхан зүрхэндээ мөрөөдөл дүүрэн тээсэн тэр нялх амьтад хэнд ч буруу юм хийж амжаагүй. Тэдний амьдрах байсан он жилүүд, нийгэмд, гэр бүлдээ хийж бүтээх байсан баялгийг бид яаж хэмжих билээ. Тэдний дунд эх орныхоо нэрийг дуурсгах олимпийн аваргууд байсан ч юм бил үү. Бас ирээдүйн сайхан ээж, сайн гэргий, аав байсан гэдгийг бодоход л хайран. Гэмт хэргийн золиос болон алтан эмиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч буй хүмүүсийн талаарх тоо баримтыг сөхвөл 2011 оны гуравдугаар улиралд гэхэд л 994 хүн нас барж, 5175 хүн гэмтэж бэртсэн байдаг. Энэ бол эмгэнэл. Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг. Гэтэл аюулгуй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг.
-Гаднын улсад хүний амийг монгон дүнгээр үнэлдэг систем үйлчилдэг гэсэн. Ер нь монгол хүний амийг үнэлэх боломж байгаа юу?
-Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэгэхээр монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэдэг асуултуудад бид хариу өгөх цаг нь болсон. Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байна. Улс орнууд өөр өөр хэлбэрээр үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр монгол хүний амийг үнэлэх томъёоллыг санал болгож болох юм. Гэхдээ үүнийг бид хийхгүй. Мэргэжлийн хүмүүс эдийн засгийн тооцоо судалгаа, томьёолол, гаргалгаануудыг нь хийх ёстой.
-Тодруулахгүй юу?
- VSL Value of Sta¬tistical Life буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоох хэрэгтэй. Энэ томъёоллоор австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая ам.долларт хүрч байна. Хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртлөө хүний алтан амийн хохирлыг нөхөн төлдөггүй нь буруу. Хэдийгээр хүний алтан амийг ямар ч мөнгөөр хэмжих боломжгүй ч ядаж тодорхой хэмжээнд үнэлдэг болсноор Монгол Улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чухал нөлөотэй үйл явц болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана. Энэ үйл явдал Монголд эрх зүйн төдийгүй нийгмийн маш чухал хөгжил, дэвшлийг бий болгоно.

Сэтгэгдэл (18)