
Тэрбээр "Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг чөлөөлөх албан бичгийг миний бие хүргүүлсэн талаар асуудал яригдаж байна. Орон нутгийн дахин сонгууль болох гэж байгаатай холбоотой асуудал учраас үнэн бодит мэдээлэл өгөх нь чухал. 2013 оны намрын чуулганы өмнө долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж, УИХ-д оруулж ирэх үүрэг УИХ-аас өгсөн. Үүний дагуу Засгийн газраас бололцоотой бүгдийг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан. Энэ хүрээнд зарим орд газруудыг ашиглаж болох үгүйг судалж, гурван аймаг руу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу орон нутгуудаас санал ирж, зарим орд газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн саналыг өгсөн. Ялангуяа Говь-Алтай аймгаас ордуудыг ашиглах шаардлагагүй гэдэг бичиг ирсэн. Орд газрын ашиглах талаар судлахын тулд орон нутаг, яам, агентлагууд, судлаачид гээд олон талаас нь санал авдаг. Үүний дагуу Говь-Алтай аймгаас тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн хариу ирсэн. Тиймээс Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагагүй гэж үзсэн юм. Ордтой холбоотой асуудлыг Засгийн газраас харьяа яамд, орон нутгийн удирдлагуудаас санал авч, УИХ-аар хэлэлцүүлэн баталдаг. Говь-Алтай аймагтай холбоотой тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах эсэх талаар албан бичиг тухайн үед яригдаж байгаад өнгөрсөн асуудал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед яригдсан ч энэ ордуудыг ашиглах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Говь-Алтай аймгийн сонгуультай холбоотой өнгөрсөн асуудлыг эргэн сөхөж байгаа нь улстөржиж байна гэж ойлгож байна" гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)