
ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Түүний явуулсан Говь-Алтай аймгийн дархан цаазат газрын зарим хэсгийг дархан цаазтай бүсээс гаргах талаар санал авах тухай албан бичиг олон нийтийн дунд шуугиан тариад байгаа юм. Говийн нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг дархан цаазтай бүсээс гаргах санаачлагыг иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Тиймээс Говь-Алтайн Засаг даргад хаягласан уг албан бичгийн талаар тэрбээр тайлбар хийхээр болсон байна.
Хэвлэлийн бага хурал 13.00 цагт болно.
Сэтгэгдэл (3)