
УИХ-ын гишүүн С.Баярцогт гишүүнээсээ татгалзаж байгаа гэх "бор шувуу" төрийн ордноос ниссэн. Тэгвэл энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая болж өнгөрсөн намын бүлгийн мэдээллийн үеэр тайлбар хийлээ. Тэрбээр "С.Баярцогт УИХ-ын гишүүнээсээ татгалзаагүй. Намын бүлгийн даргын хувьд энэ мэдээллийг би үгүйсгэж байна. Тэр ажлаа хийгээд л явж байгаа. Гишүүнээсээ татгалзах шалтгаан ч байхгүй. Цаашид ажлаа хийх болно" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)