Хэнтийн ИТХ-ынхан аймгийн төвөө Чингис хот хэмээн нэрлэсэн нь ихээхэн асуудал үүсгээд байна. Учир нь Хэнтийчүүдийн энэ үйлдлийг УИХ-ын бүрэн эрхэнд халдлаа хэмээн гишүүд буруутгаж байгаа юм. Учир нь аймгийг хот болгох асуудал нь УИХ-аар хэлэлцэж байж шийдвэрлэгддэг хуультай. Хачирхалтай нь Хэнтийчүүдийн хуулиас давсан энэхүү ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар хоёр оролцсон юм.
Энэ хоёр гишүүний ёслолын арга хэмжээнд хэлсэн үг Хэнтийчүүдийн баяр бахдалыг төрүүлэхээс гадна бас нэг дуулианы эхлэл боллоо. Учир нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Засгийн газар Чингис бонд гаргасан. Чингис бондын хөрөнгөөс Чингис хот хүртэх ёстой” хэмээн ёслолын арга хэмжээнд зарлажээ. Тиймээс Хэнтийчүүд Чингис бондын мөнгөнөөс төрсөн аймагт нь ямар нэгэн хүүгүй, зээлгүй, буцаан төлөгдөх нөхцөлгүйгээр олгох ёстой гэж үзэх болжээ. Учир нь манай аймгийн хүний нэрийг барьж 1.5 тэрбум ам.доллар олсон. Тиймээс бизнесийн утгаараа хувь өгөх ёстой гэж ярилцжээ. Ийм үндэслэлээр Хэнтийчүүд Чингис бондын мөнгөнөөс хувь, хишиг нэхэхээр бэлдэж эхэллээ. Үүний эхлэлийг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, бизнесмен байсан хүн тавилаа. Тэрээр хэлсэн үгэндээ эзэн болж Хэнтийчүүдийнхээ хүсэлтийг барьж Чингис бондноос хүртэх шинэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бид хөрөнгө мөнгийг өмнөхөөс илүүгээр аймаг руугаа татаж Чингис хотын нэр хүнд, нүүр царайг сайхан болгох хэрэгтэй” талаар байр сууриа илэрхийлжээ.
Бас Хэнтий аймгийн зарим иргэд Чингис хааны нэрээр нэрлэсэн бүхнээс төрсөн нутагт нь зориулсан татвар авах хачин санаачилгыг ч гаргахаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал Чингис нэртэй архи, Чингис хаан нисэх онгоцны буудлын орлогоос Чингис хаан хотынхон хувь хишиг хүртэх нь шударга гэнэ. Эсвэл Чингисийн нэрээр ашиг орлого олж, бизнесээ өргөжүүлэгчдийг Чингисийн төрсөн нутагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхийг шаардах бололтой.
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооных нь дарга “Чингис бондын мөнгөнөөс Чингис хот хүртэх ёстой” гэж зарлаад байхад жирийн иргэд энэ мэтийн санаачилга гаргахыг буруутгаж боломжгүй санагдана.
Ямар ч байсан Чингис хотынхон аймгийнхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өөрсдөө Чингис хааныхаа нэр төрийг өндөрт өргөсөн архи, тамхи хэрэглэдэггүй, ёс зүйн зөрчил гаргадаггүй жишиг иргэд болохын тулд элдэв арга сэдэж эхэлжээ.

Сэтгэгдэл (29)