МҮАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон даруйдаа намаа орхин
МАХН-д “урвасан” Ц.Цолмон гишүүн хийх юмаа олж ядан суугаа бололтой.
Тэрээр саяхан кирилл монгол хэлний латин галигийн “Номноо” нэртэй хувилбар гаргаж Оюуны өмчийн газраар баталгаажуулаад авчээ. Тэгээд ч болоогүй түүнийгээ өдөр тутмын сонинуудаар сурталчилж, ард олныг соён гэгээрүүлж явна.
Түүний латин галигийн тухай ярихаас өмнө Номноо нэрний нь утгыг тайлъя. Ц.Цолмон гишүүнийг багад түүний дүү нар ахынхаа нэрийг хэлж чадалгүй “Номноо” гээд дуудчихаж л дээ. Түүнээс хойш ойр дотныхон нь түүнийг Номноо хэмээн авгайлан дууддаг болсон гэнэ. Харин одоо гэр бүлээрээ "Номноо" нэрийг брэнд болгохын төлөө мэрийсээр яваа. Тодруулбал түүний хүү "Номноо" хэмээх барилга барихаас авахуулаад үл хөдлөх хөрөнгийн худалдаа наймаа эрхэлдэг нэгэн компанийг толгойлдог бөгөөд “Номноо тауэр” нэртэй барилгыг ч Бөхийн өргөөний хойно сүндэрлүүлсэн юм билээ.
"Номноо" нэрийг брэнд болгох бас нэгэн алхам нь Цолмон гишүүний латин галиг. Тэрээр шинэхэн бүтээлийнхээ тухай “Би саяхан кирилл монгол хэлийг латин галигаар тэмдэглэх хувилбар гаргаснаа, Оюуны өмчийн газар өгөөд эрхийн бичгээ авлаа. Хүмүүс мессэж эсвэл мэйлийг өөр өөрийнхөөрөө бичдэг. Ингэхдээ латин галигийнхаа 26 үсгийг нэг хэсэг нь давхардуулж, нөгөө нь дутуу хэрэглэдэг. Энэ нь зарим тохиолдолд буруу зөрүү ойлгогддог. Тиймээс энэ бүгдийг нэгтгэж, тогтсон нэг жишигт оруулъя гэж шийдсэн. Ямар ч байсан Оюуны өмчийн газраас "Оюуны бүтээл" гэсэн эрхийн бичгээ авчихсан байгаа. Харин одоо үүрэн телефоны операторуудад хандаж, нийтийн бүтээл болгох дээр анхаарч ажиллах бодолтой байна” хэмээн ярьсан байдаг.
УИХ-ын гишүүн дээр нь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн ийм зүйлээр хөөцөлдөн яваа нь олны хэл амыг дагуулаад буй. Ямартаа ч ойр тойрны хүмүүс нь түүнийг хэл шинжлэлийн ухааны эрдэмтдийг ажилгүй болгох нь хэмээн шоолж суугаа гэнэ.
Түүгээр ч барахгүй хэрэв Ц.Цолмон гишүүн үнэхээр ярьснаараа үүрэн телефоны операторуудтай тохиролцоод ард олноор хэрэглүүлж чадвал оюуны өмчийн тухай хуулийн дагуу зүгээр сууж байгаад хэдэн төгрөг цохичихдог болох нь ээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (5)