Хүмүүс бидний санаандгүй хийсэн үйлдэл, бүтэлгүйтэл зэрэг нь дандаа муугаар төгсдөггүй. Дэлхий дээрх олон зүйл бүтэлгүйтэл санамсаргүй үйлдлүүдээс урган гарсан байдаг. Ингээд бид энэ удаагийн "Солиотой 24" буландаа санаандгүй бий болсон хамгийн сонирхолтой 24 нээлтийг танилцуулж байна.
1. Салхины шил. 1903
онд Францын химич Эдуард Бенедиктус нитроцеллюлозтэй шилэн саваа
санамсаргүйгээр алдаж унагажээ. Гэтэл шилэн сав хагарсан боловч жижиг
жижгээр бутраагүй байна. Учрыг нь ойлгосон Бенедиктус автомашины ослоор
нас барагсдын тоог бууруулахын тулд орчин үеийн автомашины салхины
шилийг бүтээжээ.
2. Дүрдэг цай. Бидний
хэлж заншсанаар дүрдэг цай буюу ууттай цайг Америкийн иргэн Томас
Салливан бас л санамсаргүй зохиожээ. Тэрбээр цайгаа төмөр хайрцганд
савлан зарахын оронд даавуун уутанд хийж өгөхөөр шийдсэн байна. Гэтэл
худалдан авагчид цай хандлах шинэ арга санал болгож байна гэж бодсон
гэнэ.
3. Пенициллин. Александр
Флеминг стафилококк гэдэг нян хийсэн хуруу шилээ хэд хоногийн турш
анзаарахгүй мартаж орхисон байна. Гэтэл хуруу шилэн дээр нь хөгцний
мөөгөнцөр үүсч, нянг устгаж эхэлжээ. Үүнийг ажигласан Флеминг
пенициллинийг гарган авсан байна.
4. Богино долгионы зуух.
Америкийн инженер Percy Spencer туршилтад хэрэглэж байсан богино
долгион ялгаруулагч үүсгүүрийг гартаа эргэлдүүлэн тоглож суужээ. Гэнэт
түүний өмд шажигнан дуугарч сонин мэдрэмж төрөхийг мэдэрсэн байна. Тэр
хийж байгаа зүйлээ түр орхиод шалгаж үзэхэд халаасанд нь байсан хэсэг
шоколад хайлж байгааг мэджээ. Spencer энэ бүхний шалтгаан нь үүсгүүрээс
ялгарах богино долгион гэдгийг анзаарч хүнсний бүтээгдэхүүний халаагч
зохион бүтээх санаагаа олсоноор богино долгионы зуух бий болжээ.
5. Сахарин. 1879
оны нэгэн өдөр нүүрсний давирхай ашиглан туршилт хийж байсан Ira
Remsen, Constantin Fahlber нар хооллохоор лабораторийн ажилаа түр
завсарласан байна. Харин Fahlberg хоолны өмнө гараа угаасангүй. Иймэрхүү
хайнга байдал нь олон химичийг түргэн зуур үхэлд хүргэх шалтгаан болдог
боловч Fahlberg-ийн хувьд ямар нэгэн муу зүйл тохиолдсонгүй, харин
өдрийн хоол нь онцгой чихэрлэг амтай болсоныг анзаарчээ. Шалтгаан нь
түүний гарт наалдсан химийн бодисийн нөлөө болохыг ойлгосноор хамгийн
анхны хоол амтлагч хиймэл бүтээгдэхүүн төржээ.
6. Залхуу пүрш.
1943 онд усан цэргийн инженер Richard James усан онгоцны мэдрэмтгий
төхөөрөмжүүдийг механик гэмтлээс хамгаалахын тулд пүрш ашиглан туршилт
хийж байжээ. Тэрээр өөрийн нэгэн туршилтын загварыг санамсаргүй шүргэж
унагаахад тэр нь шалан дээр онцгой хэлбэр үүсгэн цовхрон ойж, хурдан
хугацаанд анхны хэвэндээ орохыг харсан байна. Үүнээс үндэслэн зохион
бүтээгч хүүхдийн тоглоом бүтээх санаагаа олсон нь дэлхий даяар 300 сая
ширхэгээр худалдаалагдсан, орчин үеийн хамгийн түгээмэл тоглоомуудын нэг
болжээ.
7. Баримлын шавар. Баримлын
шавар нь анх бохирдсон ханын цаасыг цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн
байжээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бизнесийн үйл ажиллагаа нь өдөр ирэх
тусам уруудан доройтож байсан Kutol Products компанийг санамсаргүй
байдлаар дампуурлаас аварсан юм. Нэгэн дунд сургуулийн хүүхдүүд
цэвэрлэгээний зориулалттай баримлын шаврыг элдэв хэлбэрт оруулан зул
сарын баярын чимэглэл хийж байсан нь үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүнийхээ
зориулалтыг өөрчлөх санаа өгсөн байна. Тэд бүтээгдэхүүнийхээ найрлагаас
цэвэрлэгч бодисийг хасч, өнгө үнэр оруулагч нэмж өгсөнөөр бүх цаг үеийн
нэгэн нэр хүндтэй тоглоом төрсөн түүхтэй.
8. Супер цавуу. 1942
онд доктор Harry Coover нэгэн төрлийн наалдамхай бодисын судалгаа хийж
байх явцдаа наалдамхай чанарыг хэт ихэсгэснээс цианоакрилат хэмээх
бодисийг санамсаргүй гарган авчээ. Уг бодис нь хүрсэн болгондоо наалдаж
докторын уур цухлыг хүргэж байсан боловч тэгсгээд мартаж орхисон байна. 6
жилийн дараа онгоцны нисгэгчийн шинэ загварын бүхээгийн туршилт хийж
байх үед мөн л нэгэн төрлийн бодис хаа сайгүй наалдаж бүхээгний тунгалаг
хуванцар гадаргыг бохирдуулсан байгааг анзаарчээ. Уг бодис нь
халаалгүйгээр маш гайхалтай наалдуулж байгааг доктор тухайн үед л анх
ажигласан байна.
9. Теплон, тос шаардлагагүй хайруулын таваг. Химич
Roy Plunket 1932 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт
хийж байжээ. Тэрээр хөргөлтийн тасалгаанд орж ирээд туршилтын үр дүнд
үүссэн хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий бус цагаан өнгийн хэдхэн
нимгэн ялтас байхыг олж харжээ. Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар
унахад хүргэсэн боловч ялтасууд түүний сонирхолыг татаж химийн шинж
чанарыг нь судлаж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах
температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Уг бодисыг анх цэргийн
зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос
хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах
боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашиглаж байна.
10. Зүрхний цохилолтыг дэмжих жижиг оврын төхөөрөмж. Америкийн
инженер Wilson Greatbatch зүрхний хэвийн бус цохилолтыг хэмжих
зориулалттай багаж бүтээхээр ажиллаж байх үедээ төхөөрөмжинд ашиглахаар
төлөвлөж байснаас 100 дахин их үзүүлэлт бүхий эсэргүүцэлийг андууран
залгаж орхижээ. Гэтэл багажны цахилгаан хэлхээнээс хэдхэн миллисекунд
хугацааны давтамж бүхий лугших долгион ялгарч эхэлсэн байна. Greatbatch
лугшилтыг тохируулах гүйдлийн тохируулагч нэмж залгаснаар өвчний улмаас
доголдсон зүрхний үйл ажиллагааг дэмжих чадвартай жижиг оврын зөөврийн
анхны төхөөрөмж бий болсон байна. Тухайн үеийн адил үүрэг зориулалт
бүхий төхөөрөмжүүд нь телевизортой адил нүсэр том хэмжээтэйгээс
зөөвөрлөн авч явахад туйлын хүндрэлтэй байжээ.
11. Наалддаг тууз. Швейцарын
инженер George de Mestral нохойгоо дагуулан анд явах үедээ түүний
хувцас, оймс болон нохойных нь үсэнд өвсний ширхэгтүүд наалдаж шигдсэн
байхыг анзаарчээ. Тэрээр гэртээ эргэж ирээд өвсийг микроскопоор
ажиглахад даавуу болон үс ноосонд жижиг дэгээ хэлбэрийн үзүүрээр
гогцоолдон наалдсан байгааг хараад түүнийг дууриасан бүтэцтэй материал
гарган авахаар шийдсэн байна. Mestral жилийн турш төрөл бүрийн
материалуудаар туршиж үзсэн боловч амжилтад хүрсэнгүй. Харин тухайн үед
шинээр нээгдсэн нейлоныг туршсанаар өвсний дэгээтэй адил барьцалдах
чадвар бүхий туузыг бий болгож чадсан байна. Хачирхалтай нь тухайн
бүтээгдэхүүн НАСА-гийн зохион бүтээгчид сансарын нисгэгчийн хувцасанд
ашиглах хүртэл 20 жилийн хугацаанд хэний ч сонирхолыг татсангүй, тэр
хэмжээгээр нийтэд түгэн дэлгэрч чадаагүй байжээ.
12. Рентген туяа. 1895
онд Германы физикч Wilhelm Roentgen шилэн хоолойноос ялгарах катодын
цацрагийг хараар будсан хатуу цаасан дэлгэц дээр тусган ердийн нэгэн
туршилт хийж байжээ. Туршилтын явцад цаасан дэлгэцийн өмнө төрөл бүрийн
материалыг байрлуулан цацрагийн нэвтрэлтийг ажиглаж байхдаа түүний гарын
ясны дүрслэл ханан дээр тусч байхыг анзаарчээ. Тэрээр тухайн цацраг
хатуу биетийг төвөггүй нэвтрэн гарч байгааг ойлгосноор орчин үеийн
эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэгдэх болсон рентген туяаг нээжээ.
13. Иштэй зайрмаг. 1905
онд 11 настай Фрэнк Эпперсон ундаа хийхээр элсэн чихэр, содийг устай
хольчихоод хувингаа гадаа мартчихажээ. Маргааш єглєє нь хутгуур мод эгц
дээшээ гозойсон чигтээ ундаатай тэс хєлдсєн байж. Фрэнк хvv модыг
сугалан санаандгvй долоовол vнэхээр амттай байсан бєгєєд тэр дороо л
иштэй хєлдvv ундаагаа таван центээр борлуулж эхэлсэн байна. Хожим иштэй
зайрмаг vйлдвэрлэгчид тvvний хєлдvv ундааг жимс, шоколад зэргээр
хачирласан тvvхтэй.
14. Хачиртай талх.
1700-гаад оны эхээр Сэндвичийн гvнтэн байсан эр мөрийтэй тоглоомонд
хорхойтой нэгэн байжээ. Тоглоомдоо улайрсан тэрбээр нэг өдөр суудлаасаа
өндийж зоогийн ширээний ард суухыг хvссэнгvй. Эрхэм гvн vйлчлэгчдээ
тєрєл бvрийн зуушнаас талхтай авчрахыг тушаажээ. Тоглоомын ширээн дээр
хоол хvнсээ тараахыг хvсээгvй гvн vйлчлэгчийнхээ авчирсан бvхнийг
талханд хавчуулж идсэн байна. Тєвєггvй идэж болох тvргэн зууш тэр дороо л
сурвалжтнуудын дунд тvгжээ.
15. Чипс. 1853
оны нэг єдєр Нью-Йорк хотын Саратога Спрингс хотын “Сарны нуур” зоогийн
газрын vйлчлvvлэгч франц маягийн шарсан тємсийг дэндvv зузаан байна
гэдэг гомдол гаргажээ. Ахлах тогооч Жорж Крам тємсийг нимгэн зvсч шарсан
боловч тэрхvv vйлчлvvлэгч мєн л идэхээс татгалзсан байна. Бухимдсан
Жорж илvv нимгэн зvсмийг сэрээгээр хатгаж болохгvйг харуулахаар тємсний
цаас шиг нимгэхэн зvсмийг шаржээ. Харин огт санаандгvй юм болж гомдол
гаргасан vйлчлэгчээс гадна Саратога Спринсийнхэн бvгд єдгєє “чипс”
гэгдэх болсон шарж, хатаасан тємсийг амтархан идэх болсон байна.
16. Мөхөөлдөсний аяга. 1904
онд Сейнт Луис хотод болсон дэлхийн vзэсгэлэн худалдаанд Эрнест Хамви
гэдэг худалдаачин Сирийн гамбир худалдаж байлаа. Дэргэдэх мєхєєлдєсний
лангуу нь аягагvй болсон учир аргаа барсан Эрнест худалдаачин найздаа
тусалж гамбираа аяган хэлбэртэй болгоод мєхєєлдєсийг хайлж урсах аюулаас
аварчээ. Харин гурилан аягатай мєхєєлдєс худалдан авагчид сэтгэл
хангалуун харьсан байна. Мєхєєлдєсний аягыг зохион бvтээсэн гэх нэр
зvvхийг олон хvн хvссэн боловч Америкт суурьшсан итали цагаач Итало
Марчионид энэ алдар очсон юм. Эрнест Хамвийн адил 1904 онд мєхєєлдєсний
аягыг сэдсэн гэх тvvний чухам яаж гурилан аяга бvтээсэн нь харин
тодорхойгvй байдаг аж.
18. Дэлгүүрийн түрдэг тэрэг. Хүссэн
бараагаа худалдан авах сонголтод гайхалтай шийдлийг хачирласан худалдан
авагчийн тэргийг Америкийн “Пигги Виггли” супермаркетийн эзэн,
бизнесмэн Сильван Натан Гөүлдмэн (1898 - 1984) анх 1937 онд зохион
бүтээжээ. 936 оны нэг шөнө ажлынхаа өрөөнд элдвийг тунгаан суусан тэрээр
үйлчлүүлэгчдийнхээ овор ихтэй барааг хэрхэн зөөвөрлөдөг тухай бодолд
автан байснаа эвхэгддэг модон сандал дээр худалдан авагчийн сагсыг тавьж
сандлынхаа хөлөнд дугуй бэхэлснээр үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай
сонголт хийх, түүнийгээ зөөвөрлөхөд хачин нэмэртэй худалдан авагчийн
тэрэгний санааг олсон гэдэг. Ингээд механикч Фред Ян болон Артур Көүстед
нарын тусламжтайгаар хөгжингүй болгосон нээлтээ 1940 онд бүртгүүлжээ.
19. Наалддаг тэмдэглэлийн цаас. Америкийн
“3М” компанийн химич болох Спенсэр Фергусон Силвер ба Артур Фрай нар
1970 онд бичиг соёлын хэрэглээний чухал хэрэгслүүдийн нэг болох наалддаг
тэмдэглэлийн цаасыг зохион бүтээжээ. Силвер скочны цавуулаг чанарыг
сайжруулахаар ажиллаж байсан бөгөөд харамсалтай нь цавуулгийн тал дээр
нягтрал ихтэй бас нааж буй тухайн гадаргуунд огт шингэдэггүй скоч хийхэд
ямар ч хэрэггүй цавууг 1968 онд гаргаж авч байжээ. Харин Артурын хувьд
тэрээр нэг удаа сүмийн найрал дуунд очих үеэрээ нэгэн сонирхолтой санаа
олсон нь найрал дууны түүвэр дунд хавчуулсан хавчуурга нь байнга унаад
байсан тул Силверийн гаргаж авсан цавуугаар нааж орхисон явдал бөгөөд
хожмоо үүнээс үүдэн номынх нь хуудсыг гэмтээхгүй сайн хууларч бас
наалдуулж байсан цавууг ашиглан “Post - It Note” хэмээх наалддаг
тэмдэглэлийн цаасыг гаргасан түүхтэй ажээ.
20. Кока Кола.
Санамсаргүйгээр нээлт болж дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүнсний
технологийн салбарын цөөнгүй нээлтүүд байдгаас кока кола шиг шагшим
амжилтыг дагуулсан нь ховор юм. Америкийн эм зүйч Жон Стит Пембертон
(1831 - 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт
ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар
бэлдмэл хийжээ. Пембертон бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг
нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж
үзжээ. Доктор энэхүү бэлдмэлээ Атланта хотын хамгийн том эмийн санд
хүргэж өгчээ. Тус бэлдмэлийн нэг стаканыг таван центийн үнээр эмийн
журмаар зарж эхлэв. Нэгэн удаа худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа
андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока
-Кола ундаа байлаа. Эхэндээ төдий л амжилт дагуулаагүй энэ ундааг өдгөө
дэлхийн 200 гаруй орны сая сая хэрэглэгчид таашаан хэрэглэдэг билээ.
21. Виагра.
Угтаа эм зүйч Пфизер зүрхний эм гарган авахаар мэдлэг, цаг заваа
зориулж байж. Гэтэл туршилт амжилтгүй болж эм цусны эргэлтийн чигийг
өөрчилж, харин энэ нь бэлгийн сулралтай болсон эрчүүдийн авралын “од”
болсон гэдэг.
22. Үс ургуулагч. Ихэнх
эм гаж нөлөөтэй байдаг харин Лонитен хэмээх цусны даралт тогтворжуулагч
эм үс ургуулдаг “сөрөг нөлөөтэй” болохыг хэрэглэгчид нь анзаарчээ.
Эрдэмтдийн бяцхан алдаа рогэйн нэрт үс ургуулагч бүтээгдэхүүнийг бий
болгох юм гэж хэн санах билээ.
23.
Кофе. Этиопийн нэгэн адтай ямаачныг кофе хэмээх амтат ундааг нээсэн
хэмээн түүхчид таамагладаг. Тэр ч байтугай домогт ямаачин олсон жимсээ
хуурч байгаад түлж, сандрахдаа ус хийсэн нь анхны кофе болсон гэх нь ч
бий.
24. Живх.
Бяцхан жаал төдийгүй эцэг, эхчүүдийг ч бүтэн нойртой хонуулдаг шидэт
дотоожийг Америкийн иргэн Виктор Миллз 1957 онд бүтээсэн. Ач нарынхаа
өлгий, даавууг цэвэрлэж залхсан өвөө уусгагч төхөөрөмж бүхий живх бүтээж
туршсанаар хүн төрөлхтнийг “магнайг тэнийлгэх” нээлт хийсэн байна.
Тэгэхээр уг нээлтийг нойр харамлалт, залхуугаас төрсөн гэж болно.
Сэтгэгдэл (2)