
Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр нэгэн жиргээчтэй твиттерт ширүүхэн маргаан өрнүүлэв. Тодруулбал, Зам, тээврийн сайд А.Гансүх “”МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн жиргэжээ. Харин дургүй нь нэлээд хүрсэн жиргээч “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” гэсэн байна. Харин эрхэм сайд “Луйвар хийсэн гэж байгаа бол АТГ шалгуулахаар өгнө үү. Харин хүн гүтгэсэн хариуцлагаа хүлээж чадах уу. Хамтдаа шалгуулья. Улс төрийн захиалга болов уу. Төмөр зам дээр луйвар хийсэн гээд гүтгэж эхэллээ. АТГ-т шалгуулах хүсэлтээ би өөрөө тавилаа” хэмээжээ.
Сэтгэгдэл (6)