
Тэгвэл өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн суудлын төлөөх сонгуульд нэг хүний нэр шинээр орж ирлээ. Энэ хүн бол Н.Энхбаярын үед МАН-ын нарийн бичгийн дарга байсан, дуулиант казиногийн хэрэгт нэр холбогдож байсан Б.Энхмандах. Тэрбээр Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусч, Монголдоо ирээд байгаа аж. Түүнийг нэр дэвшүүлж байгаа нь Д.Цогтбаатарын саналыг хуваах зорилготой байж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь энэ хоёр эрхэм хоёулаа гадаад харилцааны салбарын хүмүүс юм.
Сэтгэгдэл (7)