МАН-ын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайг төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандаж энэ сарын 4-ний өдөр өргөдөл гаргасан байгаа. Тэгвэл энэ удаад тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөдөл гаргаж, ШӨХТГ-ын дарга О.Магнай болон Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “О.Магнай Төрийн албаны тухай хуулийг удаа дараа зөрчиж байгаа асуудлыг Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлсэн. Улмаар О.Магнай гэдэг хүн төрийн жинхэнэ албан хаагч биш юм аа. Ёс зүйн доголдол гаргаж байгаа гэдэг дүгнэлтийг авсан. Өнөөдөр үүнийхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөдөл гаргаж байна. Төрийн албаны зөвлөл энэ хүнийг томилоогүй гэдгээ мэдэгдсэн учраас О.Магнайг албан ёсоор томилсон бол тэр томилсон шийдвэрээ эргээд надад ирүүлээч ээ хэмээн хүссэн байгаа" гэв.




Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)