Өнөөдөр 12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Онч үг" номын зохиогчид мэдээлэл хийх гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг өөрийн номыг үнэгүй тарааж хууль зөрчсөн хэмээн МАН-ынхан үзэж хэвлэлийн хурал зарласан. Тэгвэл АН-ынхан тэдний шүүмжлэлд өнөөдөр тайлбар өгөх бололтой. Үүнээс өмнө нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж хуулийн байгууллагад хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс албан ёсоор мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)