“Адуунд явснаас арын уулын модыг шудсан дээр”, “Хонинд явснаас хойд уулын модыг хядсан дээр” гэж ярьдаг Завхан аймгийн Их-Уул гэж сумаар ороод гарлаа. Төв зам дагасан нүсэр том сум аж. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөдөө мал малладаг бүх өрхүүд нь сумын төвдөө өвөлжөөд барахгүй зусдаг болж. Ингэх шалтгаан байгаа гэнэ. Энэ сумынхан сүүлийн арван жил Хангай нурууны салбар болох Тарвагатайн нурууны модыг өөрсдийнх нь хэлдэгээр “шудаж бас хядаж” амьдардаг болсноос сумын төв нь өргөжин тэлж хөдөө нь эзгүйрчээ. Бас энэ сумынхан малчидаа “тэнэг мангар, зах зээлийн мэдрэмжгүй”-гээр нь цоллон дууддаг гэх яриа ч чихний үзүүрт сонсогдлоо. Учир нь мал маллаж байхаар мод унагаж дүнз бэлтгэсэн нь хамаагүй ашигтай ажил бололтой.
Сумын төвийн урд ууланд байдаг мөргөлдөж буй хоёр бухын бүдэгхэн дүрс энэ нутгийг малаараа баян байсныг илтгэнэ. Цагтаа нэгдлийн дарга нь хөдөлмөрийн баатар болж малаараа улсдаа толгой цохиж явсан түүхтэй аж. Харин одоо малаараа биш мод бэлтгэж байгалийг сүйтгэж байгаагаараа Монголдоо тэргүүлэх хэмжээнд хүрчээ.
Их-Уул суманд одоо зөвшөөрөлтэй зөвшөөрөөлгүй 40 гаруй рамм (мод бэлтгэж дүнз, банз хийдэг) ажилладаг гэнэ. Сумын төвийн зарим хурган дарга нь хоёр гурван ч раммтай аж. Их-Уул сумаас зүүн тийшээ 30 гаруй км-т орших Хөвсгөл аймгийн Жаргал суманд бас 20 орчим рамм ажилладаг. Их-Уул сумаас баруун тийш 40 км-ын зайтай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 гаруй рамм ажилладаг гэж энэ нутгийнхан баяртайгаар хуучилж байна. Өөрөөр хэлбэл энэхүү залгаа гурван суманд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 орчим рамм цаг наргүй ажилладаг бололтой юм. Тэд модоо Улаанбаатар луу хулгайгаар зөөнө. Бас Баянхонгор, Архангай зэрэг мод багатай газар дүнз, банз болгон ачсаар иржээ. Баянхонгорын зарим зэлүүд даваа одоо төв зам шиг болсон. Их-уулчууд мод зөөсөөр байгаад гэж тайлбарласан нутгийн нэгэн залуугийн баавартай үг олон зүйлийг бодогдуулна.
Энэ гурван сум модоо Хангай нурууны салбар болох Тарвагатайн нуруунаас авдаг гэнэ. Одоо энэ нуруунд мод аваагүй жалга гэж байхгүй болсон тэр ч бүү хэл зарим жалгын мод дууссан аж. Хэдэн жилийн өмнө Тарвагатай нурууны нэг хэсэг газар шатсан нь рамм ажиллуулах зөвшөөрөл өгөх эх сурвалж болжээ. Тэд ойг цэвэрлэх гэж сайхан нэрээр рамм ажилуулах зөвшөөрөл авдаг аж. Тэгээд яг үнэндээ бол юун ой цэвэрлэх сайхан нойтон модыг хайр найргүй унагах болжээ. Хамгийн сонирхолтой нь Хангай нуруу дархан цаазтай газар. Тэгсэн мөртлөө дарга цэрэг, ах дүү хамаатан садангүй хуйвалдсаар энэ нуруу дуусах хувьтай болсон байх юм. Тэдний энэ хуйвалдаанд УИХ-ын гишүүд нь ч оролцдог сурагтай. Учир нь раммнуудыг хаах гэхээр ард түмний амьдрал хэцүүднэ гэж хамгаалсаар халгаадаггүй өдийг хүрчээ. Тэгээд сонгууль болохоор раммыг чинь хаалгаагүй шүү гээд уулздаг жишээг мэднэ гэж энэ нутгийн нэгэн ахимаг эр хуучиллаа.
Газар нутгаа хамгаалах ёстой малчид өөрсдөө раммчингууд, банзчингууд болжээ. Тэд малаа орхиж бас өөрсдийн эцэг өвгөдөөс үлдээсэн газар нутгийн модыг хядахад оролцож эхэлсэн байна. Манай жалгаас мод ав, унагаж өгье, хариуд нь банз өг гэж наймаа эхлээд мөнгө болж төгсдөг гэнэ. Бас Их-Уулын модчингууд өвөл бүх малчдыг оторт явсан байхад нь хөдөөгүүр яваад уулын модыг унагаад хаячихдаг гэнэ. Тэгээд хавар зун авахдаа энэ чинь унаангуул мод шүү дээ гэж хэлээд л аччихдаг сайхан арга зуршилд сайтар суралцаж.
Их-Уул сумын төвд ирэхэд ачааны машинууд зай завсаргүй хөвөрнө. Өмнөговийн Оюутолгой, Тавантолгой байрладаг сумууд тус бүртээ 200-гаад “Ланд”-тай гэж бахархдаг бол энэ суманд мод ачих зориулалттай машин лав 200 дөхнө өө. Тиймээс гайхах сэтгэл төрөхгүй байхын аргагүй. Сумын төвийг өдөртөө асар их хөл хөдөлгөөн ихтэйг асуувал гуанзны эгч харин ч нам гүмхэн байдаг. Манай сумын шөнийг үзээрэй гэж гайхуулав. Учрыг лавлаад асуувал энэ сумынхан орой болохоор л ажилдаа гардаг гэнэ. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг тал тал тийшээ хөвөрдөг бололтой. Орой болохоор л өнөөх олон ачааны машинууд Идэрийн голыг гараад цувраад алга болдог гэнэ. Шөнөдөө хулгайн модоо ачиж оруулах гэж тэр. Харин үлдсэн эрчүүд нь шөнөжин раммаа ажиллуулаад өдөр нь амарцгаадаг аж. Ингэж Их-Уул суманд өдөр шөнө солигдоод арван жилийг үджээ.
Аймшигтай осолууд ч гарч байж. Тэгсхийгээд сум даяараа “аюулгүй ажиллана шүү” гэж ярьцгаагаад өнгөрдөг гэнэ. Нэг бус удаа шалгалтууд ирдэг байж. Зарим раммыг нь лацдаж ломбодоод ч нэмэргүй. Аргалаад л өнгөрдөг гэнэ. Энэ бүхний эцэст Тарвагатай нуруу гэж Монголын модны нөөц болсон сайхан газар нэг сумынхны гараар хойдохоо уншуулж байна. Гэтэл жил бүрийн хавар мод тарих гэж улс даяараа сүйд болох. Модыг сүйд хийж байгаа сумынхныг өөгшүүлээд өөрсдөө мод тарина гэж хөөрцөглөх дэндүү гунигтай санагдана.
Монголын ойн гол нөөц болсон Тарвагатай нуруу ингэж сүйрч байхад Монголын ногоон хөгжлийг ярьсан сайд С.Оюун юу хийж байна вэ? Тэр бас л ойг цэвэрлүүлэх нэрээр рамм ажиллуулах юм яриад сууж байна. Уг нь ИЗНН бол байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг гол бодлогоо болгодог цорын ганц нам. Энэ үзэл баримтлалыг нь хүндэтгэж даргад нь БО-ны салбарыг хариуцуулж бүр ногоон хөгжлийн яам гэж нэртэй болгосон. Гэтэл тэд нүдэн дээр нь байгалийг сүйтгэж байгаа сумынхантай тэмцэх нь байтугай газар дээр нь ч очиж ажиллаагүй гэнэ. Нөгөө байгаль орчныг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хаана байна. Нэг нь ч сураггүй. Тэд уул уурхайнхантай л ярьж мөнгө олох гэж зүтгэдэг болохоос биш жинхэнэ байгалийг хамгаалах зорилгогүй гэдэг нь энэ ганц жишээнээс харагдана. Шударга ёс ярьдаг хуулийнхан ч энэ сумыг анхаардаггүй аж.
Хэдэн жилийн өмнө Сэлэнгийн нэг сум ой ингэж сүйтгээд болохоо байхаар нь нилээд өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байж цөөнгүй хүнд эрүүгийн хэрэг үүсгэснээр намжсан юм. Одоо Их-Уул суманд тийм арга хэрэглэхгүй бол хөлжөөд баяжаад ганц нэг шалгалт явуулдаг газрыг инээгээд өнгөрөөдөг болжээ. Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчин, хэвлэл мэдээлэл зэрэг олон байгууллагын төлөөлөлтэй өргөн хүрээтэй ажиллагаа явуулж цөөнгүй хүний дээлийг нөмөрүүлж байж Их-Уулчуудын раммны асуудлыг шийдвэрлэхгүй бол өөрөөр чадахгүй хэмжээнд хүрчээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэдээлж байгаагаар бол өнөөдрийн байдлаар модоо сүйтгээд байвал таван жилийн дараа гэхэд найман аймаг модгүй болох аж. Энэ жагсаалтыг Завхан, Булган, Төв аймгууд тэргүүлдэг. Уг нь Монголын газар нутгийн ердөө 11 хувийг л ойн сан бүрдүүлдэг. Ийм багахан газар луугаа шөнө болгон хулгайч шиг гэтдэг хүмүүстэйгээ төрийн хуулиар ярихгүй бол Хангай нуруу цаазын тавцанд очиж байна.
Б.Батсүх

Сэтгэгдэл (12)