Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэний 51 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр түүний хөшөөнд гэр бүл, найз нөхөд нь цэцэг өргөж дууслаа.
Цэцэг өргөх ёслолд хүндэтгэл үзүүлэхээр С.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд, үе үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс гадна иргэд олноор хүрэлцэн иржээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун иргэд, олон нийтэд ханда өөрийн үгээ хэлсэн юм. “Өнөөдөр Зориг ах маань амьд сэрүүн байсан бол 51 нас хүрэх байлаа. Үнэхээр цэл залуугаараа, 36-хан насандаа маш харамсалтайгаар хүнд хорлогдсон. Ах маань 27-хон насандаа Ардчилсан хувьсгалыг хийж, тайван замаар хэрэгжүүлсэн нь Монгол оронд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Одоо болтол энэ хэрэг илрэхгүй байгаа нь энэ хэргийг илрүүлэх улс төрийн хүсэл зориг анхнаасаа эрх баригчдад байгаагүйтэй холбоотой. Харин хууль, хяналтын байгууллагынхан боломжоороо ажиллаж байгаа гэж боддог. Ажлын хэсэг одоо болтол байдаг, илрүүлэхийн төлөө маш олон зүйл шалгаад ухрахгүйг хичээгээд явж байна. Үнэхээр улс төрийн зорилготой аллага биш байсан бол тэр үеийн эрх баригчид, улстөрчид дэмжиж буруу булхайтай мэдээллийг илчилж өгөхөөс авахуулаад тусалж дэмжих ёстой” хэмээсэн юм.

Сэтгэгдэл (7)