Иргэн та 2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой.
Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 18-наас 23-ныг хүртэл буцаан олголтоороо татвараа төлөх хүсэлт хүлээн авах бөгөөд “ebarimt”-ын асуулгадаа “Тийм” товч дарснаар хялбар, шимтгэлгүйгээр татвар төлөгдөнө гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.