
1. Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэлдээд хамгийн эхэнд хийсэн ажил бол яамдын тоо, бүтцийг өөрчилсан явдал. Хуучин яамдуудыг задалж, хэд хэдэн яам шинээр байгуулсан. Шинэ Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай ажиллаж байна.
2. Мөн 43 агентлагийг байсны 15-ыг нь татан буулгаж 28 агентлагтай болгосон. Ганцхан яамдын тендерүүдийг тусад нь авч хариуцах Худалдан авах ажиллагааны газрыг нэмсэн. Одоогоор Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн 100 хоногт чухам юу хийсэн нь тодорхойгүй байна.
3. Засгийн газар төрийн албан хаагчдын интернэт хэрэглээг хязгаарласан нь ширүүхэн маргаан дагуулсан. Хүний эрхийг зөрчлөө гэж шүүмжлэх нэгэн байхад төрийн албан хаагчид ажилдаа илүү анхаарах болсон гэж сайшаах хүн бас байна.
4. 10-р сараас эхлэн хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгодог болсон. Цаашид хүүхдийн мөнгийг олгох “Baby card” гэх мэт шинэ тогтолцоог нэвтрүүлнэ гэж амласан. “Baby card”-аар архи, тамхи биш зөвхөн хүүхдэд хэрэгтэй бараа, бүтээгдэхүүн авч болох гэнэ.
5. Н.Алтанхуяг 19 яамны сайд нарыг хагас сайн өдөр ажиллуулдаг болсон. Сайд нараа дагаад цөөнгүй төрийн албан хаагчид бямба гарагийг ажлын өдөр шиг өнгөрүүлж байна.
6. Мөн сайд нарын гадаад томилолтыг хязгаарлаж, ГХЯ-ны сайдаас бусад нь жилд 2-оос дээш удаа томилолтоор явахыг хорив.
7. Засаг солигдсноор төрийн албан хаагчдын халаа, сэлгээ айдас дагуулах болсон. АН-ын гэх тодотголтой хүмүүс хүч түрэн орж ирж, зарим төрийн албан хаагчдыг өөрсдөөр нь өргөдөл бичүүлсэн гэнэ. Өөрийнхөө халагдах шалтгаанаа зохиох гэж цөөнгүй хүн нойргүй хоносон гэх яриа байна.

9. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бахархалтайгаар хийсэн нэг ажил нь Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний дэргэд иргэд зургаа авахуулах боломжтой болсон юм. Үүнийг нээлттэй шинэчлэлийн эхний алхам гэв.
10. Мөн Төрийн ордонд иргэд иргэний үнэмлэхээ үзүүлээд чөлөөтэй нэвтэрч, сонирхдог болов.
11. Чингис хааны мэндэлсэн өдрийг нижгэр сайхан тэмдэглэсэн нь шинэ Засгийн газрын хамгийн их зүтгэл гаргасан ажил юм.

13. Төрийн ордонд иргэд иргэний үэнмэлхээ үзүүлээд чөлөөтэй орж танилцах боломжтой болсон.
14. Төрийн албан хаагчдын цайны цагийн хугацааг богино болгосон. Түүнчлэн төрийн байгууллагууд долоо хоногийн хоёр өдөрт “дотоод ажилтай” гэх нэрээр үүдээ хаадаг байсныг болиулав.
15. “11-11” төв нээж иргэдээс санал хүсэлт авах болов. Иргэдээс 1615 гомдол, 245 талархал, 839 шүүмжлэл ирүүлжээ. Эдгээрийг хүлээн авсан сувгийг ангилж үзвэл дуудлагаар 8857, мессежээр 1334, вэбээр 745, твиттэр болон фэйсбүүкээр 702,биечлэн 667хүн тус тус хандсан байна.
16. Багануурын уурхайн нүүрсийг нийслэлийн иргэдэд хямд үнээр худалдах болсноор зах зээл дээрх бусад нүүрсний үнэ буураад байна. Иргэд 3200 төгрөгөөр 40 кг-аар савласан нүүрсийг борлуулалтын цэгээс худалдан авч байгаа юм.
17. Багануурын уурхайн орд газарт хууль бусаар хувийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг цуцалсан.
18. 10-р сарын нэгнээс Архины онцгой албан татварыг нэг дахин нэмсэн. Ингэснээр 11 тэрбум төгрөг улсын төсөвт орох юм. Энэ мөнгийг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхэд зарцуулна.
19. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосноор ховордоод байгаа энэ амьтныг хамгаалах цөөнгүй ажил хийгдэж эхлэв.
20. Харин олимпийн тэмцээнээс медаль авсан тамирчдад сар бүрэн тогтмол цалин өгдөг болсон. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг өгөхөөр болсон. Өгч ч байна.

22. Шинэчлэлийн Засгийн газар Монгол банктай хамтран нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгах хөтөлбөр баталсан. Энэ нь инфляцийг барих зорилготой.
23. Их, дээд сургуулийн өнчин, ядуу оюутнуудад төрөөс үзүүлдэг байсан төлбөрийн буцалтгүй тусламжийг байхгүй болгосон.
24. Мөн Улсын олимпидод эхний байруудад орж амжилт үзүүлсэн оюутнууд их сургуульд төлбөргүй сурдаг байсан бол энэ тэтгэлгийг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (34)