Сонгууль болгоны дараа санал тоолох машины тухай гомдол гардаг.
Намуудын "хэрүүлийн алим" болж, сонгууль болгонд асуудал үүсгэж байдаг
"сахилагагүй" санал тоолох автомат машины талаар та юу мэдэх вэ?
1. Сонгогчдын саналыг автомат машинаар тоолох саналыг 2008 оны сонгуулийн өмнө ярьж эхэлсэн ч ажил хэрэг болоогүй. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орсноор хэдэн тэрбумын үнэтэй санал тоолох машин авахаар болсон.
2. Сонгуулийг автомат машинаар тоолох саналыг гаргаж, батлуулахад хамгийн их хүч гаргасан нь УИХ-ын дарга З.Энхболд юм.
3. Санал тоолох машин авахад улсын төсвөөс 24 тэрбум, түүнээс ч ихийг гаргасан.
4. Гэвч СЕХ-ны хуучин дарга Н.Лувсанжавын монголчуудад зориулан Солонгосоос авчруулсан анхны санал тоолох машин шаардлага хангалгүй буцсан юм.
5. Солонгосын “MIRU” компаниас нийлүүлсэн уг машиныг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай принтер гэж нэрлэж байв. Тэрбээр "Манай гэрт ийм принтер зөндөө бий. Дахиад хэрэгтэй бол надаас аваарай. Та нарыг санал тоолдог машин ав гэсэн болохоос принтер ав гээгүй” хэмээн ёжилж байв.
6. Үүнээс болж СЕХ-ныхон АТГ-т шалгуулахдаа тулж, Солонгосоос авсан тендерээ буцааснаар одоогийн бидний хэрэглэж байгаа АНУ-ын “Dominion voting” компаний машиныг оруулж ирэхээр болсон юм.
7. Энэ нь тус бүр 3200 ам.долларын үнэтэй. Хуучин машин аваад уначих үнэ.
8. СЕХ-ны даргын тодорхойлолт: Нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай. Программ хангамжаас алдаа гарах магадлал маш бага. Зохих ёсны гэрчилгээтэй. Машин бүр найман цаг ажиллах хүчин чадалтай жижигхэн батерейтай учир эрчим хүчний хувьд хүндрэл багатай.
9. “Dominion voting” компани мэдээллийн технологи тал дээр “Интерактив” компани, СЕХ-ны дэргэдэх мэдээллийн технологийн төвтэй хамтарч ажилласан.
10. Кодтой, түлхүүртэй, нууцлалтай. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн ажиллагааг нь саатуулах боломжгүй гэж Н.Лувсанжав мэдэгдэж байв.
11.“Dominion voting” компанийн санал тоолох машины программ хангамжийн зохиогчийн эрхийг АНУ-ын “linux” компани эзэмшдэг.
12. Санал тоолох машин эвдэрвэл АНУ-ын тал үнэ төлбөргүй засна гэж анх гэрээ хийхдээ тусгасан байдаг.
13. “DOMINION VOTING” компани санал тоолох машинуудыг манайд худалдаалахдаа зөвхөн Монголд зориулж программ зохиосон эсэх нь эргэлзээтэй байна.
14. Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм байна. Машинаас болж улс орон сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж, Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь улсынх нь ерөнхийлөгч болсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л мэдэж байжээ.
15. “Douminion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн луйвар хийсэн том жишээ нь 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад, эсвэл өгсөн саналын эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос гарч байсан учир Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгож байжээ.
16. Санал тоолох машин бол сонгуулийн хамгийн хүндтэй “зочин”. Учир нь сонгууль болохоор алслагдсан аймгууд руу тусгай онгоц гарган хэсгийн хороодод “залдаг”.
18. Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан энэ “гайхал”-д итгэдэггүй. Тэрбээр уг цахим машин нь 2002 онд АНУ-ын нэг мужид 6300 гаруй саналыг ор сураггүй алга болгож байсан бөгөөд 5500 саналыг зөрүүтэй тоолж, дахин сонгууль явуулж байсан гэв. Санал асуулгын "үгүй" гэдэг хариултыг "тийм" гэдэг хариултаар сольж байсан" гэж баталгаа гаргаж өгөхийг шаардаж байв.
19. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон.
20. Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж, санал хураалтад 1230 хүн оролцсон. Гэвч энэ тоо автомат машин дээр 1760 гэж гарчээ. Эндээс 530 хүний саналын зөрүү гарсан гэсэн үг аж.
21. Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
22. Орон нутгийн сонгуулийн ирц болон урьдчилсан дүнг зарлахгүй байгаад зарим намынхан бухимдаж байна. Учир нь санал тоолох машин энэ тоог маш богино хугацаанд гаргах үүрэгтэй. Гэтэл ингэж удаад байгаа нь хардлага төрүүлж байгаа гэлээ.
23. Өрсөлдөгч намаасаа бага санал аваад байгаа гэх МАН-ын генсек Г.Занданшатар: "Энэ автомат машины давуу тал бол сонгуулийн үр дүнг маш богино хугацаанд мэдээлэх юм. Ард иргэд хэн нь сонгуульд ялаад, ялагдаад байгаа, ямар үр дүн гараад байгаа талаар мэдээлэлтэй байх эрхтэй" гэж шаардав.
24. Санал тоолох машинаар саналаа өгөхөд билл буюу баримт гаргаж өгдөг. Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг сонгууль өгсөн баримтаа авчрахыг зарим дарга нар нь шаарджээ.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (13)