Манай улсад боловсролын асуудал бусад асуудлынхаа тоосонд хаягдаж үлддэг болоод он удав. 2023 онд PISA үнэлгээний үр дүнд цочирдмоор хариу гарсан ч харамсалтай нь, төдий л бүхний хараанд өртөөгүй. Унших чадвараар 81 орноос 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой гарчихаад байхад шүү дээ. Боловсролыг юм бүхний ард ярьдаг, боловсролын чанарыг ч бүгдээс хойно мэдэрдэг. Чанаргүй боловсрол эзэмшээд байгаа юм уу, боловсролыг чанаргүй эзэмшээд байгаа юм уу... Яам нь ч мэдэхээ байсан биз. Багш нарын цалинг нэмээд ч ЭШ-ын үр дүн цоожтой хаалга мөргөлөө.
Олон улсаас өчнөөн жилийн хоцрогдролтой явж байгаа сурагчдаас олон улсын хэмжээний шагнал, бүтээмж хүлээгээд хэрэггүй гэдгийн л нотолгоо болсон юм. Монгол Улс OECD-ын дундаж дүнгээс математикийн үзүүлэлтээр 2.3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.2 жилийн хоцрогдолтой байгаа. Дэлхийн хэмжээний боловсролын үүдэнд тэр хэмжээгээр л хоцрон хүрнэ.
Өнөөдөр ЭШ-ын дүн мэдээ бүгдийг цочирдуулаад байгаа биз. Монгол хэл, Математик гэх мэт ерөнхий эрдмийн хичээлийн дүн гавихгүй байна. Их сургуульд босго оноо гээд байх зүйл бараг л байхгүй. Улсын тэргүүлэх сургуулийн босго оноог нүдээ аньж байгаад ч давахаар байгаа нь дэгс юм гэж үү? 800 оноо гэдэг 100 хувийн гүйцэтгэл ч бус.
Цаашилбал, 21-р зуунд галладаг зуухтай сургуульд эрдэм ном үзэж, сурах бичгийн агуулгыг хэн хүнгүй шүүмжлээстэй. Нэг л уруугаа яваад байх шиг юм.
Боловсролын салбарт ярьдаг биш, бусдын эмзэгшил дээр дөрөөлдөг биш, энэ салбарын хүн л дутагдаж байна. Багшлах амархан байсан бол хүн бүр багшлах байсан шиг боловсролын реформ амархан зүйл байсан бол бүгд өөрчилчих л байлаа. Гэвч улам доройтоод, Элсэлтийн шалгалтын үр дүн ч элсэнд булагдсан юм шиг "арилж" байна.
Боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд, оюутнуудын мэдлэгт дүн тавдаг багш байсны хувьд илүү мэдрэмжтэй хандана гэдэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрамд итгэх нэг нь байсан. МУИС-ийн профессороос бодлого тодорхойлогч хүртэл алхаж, Боловсролын багц хуулийн өөрчлөлтийг санаачилж, хүүхэд бүрд гарааны тэгш боломж олгох зорилгынхоо эхэнд тэр зогсож байна. Гаднаас нь харахад өө сэв ихтэй энэ салбарыг сайн хараад авцгаа. Дотор нь ороод ихэнхдээ мартчихдаг. Төөрдөг байшин л гэсэн үг.
Өнөөдөр боловсролын салбарын жолоог боловсролтойд нь, системийг нь арван хуруу шиг ээ мэддэг ажилтанд нь өгөх хэрэгтэй ч шиг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа 30 жилийн шинэчлэл нь Боловсролын яамыг хэнээр удирдуулахаас ихэд шалтгаална. Бодлого бодож чаддаг хүнээр бодлогыг бодуулж, хийх хүсэлтэй хүнийг урагш нэг алхуулж, мэдлэгийг зөв зүйл ашиглах хэрэгтэй.
Сэтгэгдэл (9)