Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг форумын хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь удаагийн Яриа хэлэлцээ”-г зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нарт зориулан танилцуулах юм. Ийнхүү уншигч та бүхэнд "Тээврийн долоо хоног" форумын үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Төмөр замыг шинээр байгуулснаар тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадна
Тэрбээр "Энэ оны долоодугаар сард Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн баталснаар төмөр замын салбарын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг бий болж, тээврийн аюулгүй байдал хангагдан, технологийн дэвшил хурдсах бодит боломж бүрдсэн.
Манай улсын хувьд бүс нутаг дахь газарзүйн байршил болон дотоод, гадаад онцлог хүчин зүйлсийг харгалзан тээвэр, логистикийн холболтыг өргөжүүлснээр дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Энэ хүрээнд Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “ТРАНЗИТ-МОНГОЛ" хөтөлбөрийг дэвшүүлсэн. Мөн Арцсуурь-Нарийнсухайт- Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг шинээр байгуулснаар тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн холбогдол бүхий бүтээн ач байгуулалт болно" гэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ
Тэрбээр "Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө" гэв.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар: Энэхүү форум зорилтдоо хүрсэн гэж миний хувьд дүгнэж байна
Тэрбээр "Форумын гол зорилго бол улсын хэмжээнд төмөр замын салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг Дамнасан төмөр замын нэмэгдүүлэх, хил коридоруудыг бий болгох, салбарын харилцаа холбоо, уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын төслүүдийг сурталчлах, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэн Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодьтой үр дүн гаргахыг зорьсон. Энэхүү зорилтдоо хүрсэн гэж миний хувьд дүгнэж байна. Улс орнууд глобалчлагдаж буй энэ үед бид хамтдаа дэлхийн төмөр замын салбарын хөгжлийг судлан, ололт амжилт, туршлагад тулгуурлан салбарын цаашдын Монгол Улсын төмөр чиг Хандлага тодорхойлох, замын нэг зорилготой ирээдүйг харахад энэхүү чуулганаар хэлэлцсэн асуудлууд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын орлогч дарга Д.Амарбаясгалан: Төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай
Тэрбээр "2-3 жил тээвэр логистикийн гинжин хэлхээ маш их хямарсан. Ачаа тээвэр, зорчигч тээвэр тэг зогссон. Энэ хугацаанд зөвхөн төмөр замын тээвэр үйл ажиллагаа явуулж байсан. Тээврийн Хэмжээ нэмэгдэж, тээврийн үйлчилгээг бүх нийтээр шаардах болсноор Улаанбаатарын төмөр замын болон Монгол Улсын төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Бид энэ онд нийт 32 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна" гэв
Д.Батчулуун