Есдүгээр сарын 25-ны өдөр. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган эхэллээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон тэргүүн дэд дарга С.Баярцогт нар ҮБХ-ны хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ АН-ын шинэчлэлийн хоёр дахь давалгааг эхлүүлж, 1980-аад оныхноор цус сэлбэснээ онцгойлж байсан юм.
Гэтэл АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо аль эрт бүрдсэн агаад МоАХ-ны А.Адъяасүрэн, МҮДН-ын Б.Жаргалан хоёр дээр санал хуваах чигтэй байна. Улмаар АН-ын шинэчлэлийг харж болох эхний үзэгдэлд “найруулга” орсон эсэхийг эл үйл явдлаас харах боломжтой боллоо.
Ардчилсан залуусыг бойжуулна гэсэн хоёр даргын үг замхарч, АН доторх “Фракцаа бойжуулдаг” янзаараа л байх уу. Ингэснээр энэ цагийн Ардчилсан нам "шинэчлэл, эв нэгдэл" гэсэн тэргүүн чиг шугамаасаа гажиж мэдэх юм. Даргаасаа том толгойтой фракц бий болох уу, үгүй юу гэдгийг АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль шийдэж ч магад.
М.Дэвээжаргал