Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улс төрийн намууд жендерийн харьцааг сайн барих ёстой. Бусад орны практикийг нэвтрүүлж байгаа. Мөн намын доторх удирдах албан тушаалтанд квот тогтоож өгсөн.
Сонгуулийн тухай хуульд жагсаалтад орж буй эмэгтэйчүүдийг, хүйсийг нэг нэгээр сөөлжих заалт бий. Энэ бол маш олон оронд хэрэгжих гээд батлагдаж чаддаггүй олон хүмүүсийн мөрөөдлийн жагсаалт болсон.
Тиймээс эмэгтэйчүүдэд маань маш их боломж гарч байна. Зардлыг маш их хэмжээгээр бууруулсан.
Өнөөдөр бол нэг намын дэргэдэх ТББ-ын тэргүүнийг сонгох асуудал биш. Шинэ болох ерөнхийлөгч маань ард түмнийхээ төлөө, бүх эмэгтэйчүүдийг нэгтгэж, хүчтэй сөрөг хүчин болж байж эрх баригчдын бурангуй зүйлийг давж чадна.
Хэн ялах нь эцсийн зорилго биш. Энэ хүмүүс сонгуулийн дараа бүгд баг болоод л ажиллана.
Бусад намууд "танайх ардчилалтай юм аа" хэмээн над руу ярьж байна. Тиймээс сайхан сонгууль болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)