Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонгоно. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшигчид:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа
- АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
- Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
- ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд
- АН-ын гишүүн Ц.Уянга
- АН-ын гишүүн Н.Одонгуа