ОХУ дотоодын шатахууны хомстлоосоо шалтгаалаад шатахуун экспортлохыг хориглох шийдвэр гаргаа байгаа. Хэрэглээнийхээ ихэнх шатахууныг тус улсаас импортлодог манай улсад энэ нь тун таагүй мэдээ болоод байв.
Тэгвэл энэ хоригтоо манай улсыг оруулахгүй гэдгээ ОХУ мэдэгдсэн гэдгийг дөнгөж сая УИХ-ын дарга Баянхонгор аймгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр, “ОХУ-аас дотоодын зах зээлийнхээ хангамжийг тогтворжуулах зорилгоор авто бензин, дизел түлшээ гадаадад экспортлоыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан. Гэхдээ Монгол Улсыг энэ тушаал шийдвэрт хамруулахгүй гэдгээ ОХУ манай улсад хийх Төрийн Думын даргын айлчлалын бэлтгэл ажлыг хангах комиссын хамтын ажиллагааны шугамаар ярилцах үеэр хэллээ. Хоёр улсын парламентын хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулагдсан учраас маргааш ОХУ-ын Төрийн Думын дарга айлчлахтай холбогдуулан бид утсаар ярьсан. Монгол Улсад бензин, дизел түлш дутагдах эрсдэлд орохгүй биз дээ гээд ярилцлаа. Айлчлалын бэлтгэл ажлыг хангах комиссын хамтын ажиллагааны шугамаар энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсыг энэ тушаал шийдвэртээ хамруулахгүй болсныг мэдэгдье. Ийм учраас Монгол Улсад бензин, дизел түлш тасрахгүй” гэлээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (3)