Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдөр ОХУ-ын арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаанд хориглох тогтоол гарсан. Энэ тогтоолын гол утга учир нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан байгаа юм. Евро-Азийн гаалийн кодын ангилалаар заасан зарим нэг дизель түлшийг экспортлох боломжтой. Манай импортолж буй дизель түлш үүнд багтах боломжтой гэж бодож байна.
Манай улсын импортлож буй дизель түлш энэ хоригт багтаагүй. Авто бензиний хувьд уг хоригт орсон.
Ийм хориг тавьсан шалтгаан нь улс төрийн ямар нэг нөлөө байхгүй. Тухайлбал, ОХУ-ын дотоодод иргэдийн хэрэглэдэг авто бензин нэмэгдсэн. Үүнийг тогтворжуулах, үнийг нь буулгах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ арга хэмжээний хүрээнд өгчигдрийн тогтоол гарсан. Энэ тогтоол дэлхийн бүх улсад хамаарч байгаа.
Дизель түлшний хувьд түүхэнд байгаагүй их нөөцтэй байна.
Хэд хоног гэдгийг тодорхой хэлэх боломжгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)