Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөхөөр болсон Б.Пунсалмаа өөрийн пэйж хуудсаар дамжуулан "БИ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙНА. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр боллоо.
Монгол Улс яг энэ цагт бүх салбарт, бүх түвшинд тэнцвэрээ алдсан гэж боддог. Тэр дундаа улстөрд хүйсийн, хүчний, хөрөнгө мөнгөний, хандлагын тэнцвэр бүрэн дүүрэн алдагдсан. Алдагдсан энэ тэнцвэрүүдийг эмэгтэйчүүд тогтворжуулж зохист харьцаанд оруулж чадна гэдэгт би итгэдэг. Өнөөдөр ээж хүн, эмэгтэй хүн л энэ нийгэмд хариуцлагатай байдлаараа эрс ялгарч байна.
Иймээс би энэ удаагийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид 4 тулгуурт 12 зүйл бүхий хөтөлбөрийг эмэгтэйчүүдийн төлөө, эх орныхоо төлөө хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрнэ хэмээн зориглож нэрээ дэвшүүлж байна. Миний үйл хэрэг, үзэл санааг дэмждэг хүн бүр надад урам хайрлаж уухайлан дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Баярлалаа. Миний уриа: ХҮЧЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЬЕ!" гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)