Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо дээд чуулганаа хуралдуулах гэж байна. Миний бие Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн албыг 2016 оноос хойш удирдаж ажиллаж байгаа. Энэ намар миний бие даргын албаа хүлээлгэн өгч, шинэ дарга сонгох гэж байна.
Нийгэм ардчилсан намын залуу үеэ бэлтгэдэггүй хэмээн их шүүмжилдэг. Тиймээс бид шинэ сонгуульд шинэ залуучууд маань гарч ирээсэй хэмээн 2024 оны сонгуульд залуучуудыг улс төрд манлайлуулах ажлыг дэмжиж байгаа юм.
УИХ-ын хаврын чуулганаар маш чухал хууль батлагдсан. Тухайлбал, сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхөд хамгийн бага зардлаар орох, квотоор орох, жагсаалтад орохдоо сөөлжиж орох гэх мэт маш чухал заалтууд орсон. Энэ шинэ боломжийг залуучууд ашиглах ёстой.
Энэ оны есдүгээр сарын 26-нд болох дээд чуулганаараа шинэ ерөнхийлөгчөө сонгож батална.
Энэ шинэ ерөнхийлөгч багаа бүрдүүлж, сонгуульд эмэгтэйчүүдийг амжилттай оролцуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Манай намд олон шударга, манлайлагч эмэгтэйчүүд бэлтгэгдсэн байдаг. Нийгэм эмэгтэйчүүдийн манлайллыг хүсэж байна. Энэ зөвхөн нэг албан байгууллагын даргыг томилох гэж байгаа асуудал биш" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)