Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Ирэх долоо хоногийн хамгийн чухал асуудал бол манай намын дэргэдэх байгууллагуудын нэг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган хуралдана.
Манай намын хувьд жендерийн асуудалд онцгой анхаарч байгаа.
Удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж байна. Цаашид нам доторх үйл ажиллагааг шилэн байлгах үүднээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ таниулах, үзэл бодлыг нь ойлгуулах үүднээс энэ сарын 23-ны өдөр NTV телевизээр шууд мэтгэлцээнийг зохион байгуулна" гэв.
Д.Батчулуун