АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дууд чуулган энэ сарын 25-нд болно. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй төлөөлөгч энэ чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн босгон дээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тэргүүлэх вэ гэсэн асуулт ийнхүү хариулттай болох гэж байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Сонгуулийн хорооны баталсан журмаар бол нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор бүртгүүлж байгаа. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага энэ удаад ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, нэр цэвэр улстөрчийг тэргүүнээрээ сонгох ёстой гэлцэж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хэн болохоос ирэх УИХ-ын сонгуульд АН эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхой болох учраас ийнхүү няхуур хандаж байгаа аж.
Тэгвэл ийм өндөр хүлээлттэй байгаа АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа хүргүүлсэн байна. Б.Пунсалмаагийн хувьд, “Mongol made”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “М ойл”-ын эзэн, “Шарк” гэдгээрээ танигдсан.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 85 тэрбум хэмээн мэдүүлж байсан нэгэн. Элдэв гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, санхүүгийн хувьд бие даасан, аль нэг бүлэглэл, фракцид харьяалагддаггүй, эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг хувиасаа санхүүжүүлж ирсэн нь түүний давуу тал болж байгаа юм.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (5)