Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Ерөнхий сайд 10 аймагт ажиллаад байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө орон нутагт ажиллаж, иргэдийн саналыг авч байгаа юм. Өмнөх жилүүдэд улсын төсөвт УИХ-ын гишүүд, тухайн орон нутгийн удирдлагаас өгсөн саналыг тусгаж ирсэн. Харин энэ жилээс ард иргэдээр эрэмбэлүүлж байгаагаараа онцлогтой.
Төслийг хэлэлцүүлж, ач холбогдлоор эрэмбэлнэ. Дулаан, цахилгаан, дэд бүтцийг цогцоор шийднэ.
Засгийн газрын зүгээс самар түүх хугацааг бүтэн нэг сараар сунгасан. Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт 10 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн иж бүрэн хангалт хийх шийдвэр гарсан. 72 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төслийг улсын төсөвт оруулна. Ийнхүү 21 аймагт ажилласны үндсэн дээр төсөв бүрдэх юм.
Улсын төсвөөр бүтээн байгуулалт хийхдээ муу ажилласан ААН-үүдийг хар жагсаалтад, сайн хийснийг цагаан жагсаалтад оруулдаг болно" гэлээ.