Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ оны 5 дугаар сард баталж, 7 дугаар сарын 3-ны өдрөөс мөрдөж эхэллээ.
Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэн нэрээ дэвшүүлэхийг УИХ-ын Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос мэдээлжээ.
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг энэ сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авах юм. Үүнд:
1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх/;
2.Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэгт заасан мэдээлэл. /Маягт 1-ийн дагуу/;
3.Иргэний үнэмлэхийн лавлагаа;
4.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
5.Сэтгэцийн өвчин, эмгэггүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
7.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
8.Цээж зураг;
9.Ёс суртахууны манлайлал үзүүлэхүйц, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий иргэн гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт, хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт багтжээ.
Ингэхдээ “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,”-ын дагуу бүрдүүлж, ирүүлнэ.
Сэтгэгдэл (2)