Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн томилолтоор аймгуудад ажиллаж буй. Тэрбээр тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажиллахдаа Л.Чинбат болон иргэний хүссэнчлэн "хашаажуулна" хэмээн 9 тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас амласан юм.
Эл уулзалтын үеэр тариаланч абугай хэлэхдээ, "Малаас тусгаарлахгүй бол болохгүй. Бетонон хашаа байна, торон байна, төмөр хашаа ч байна. Эвдээд л ороод байгаа учраас бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг тусгаарлаж, тариалангийн бүсийг зааглах ёстой" гэв. Өдгөө монголынхоо газар нутагт малчин хүн малаа бэлчээхдээ төрийн угжны "баатар" Л.Чинбатаас зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Эсвэл тусдаа "Тариалангийн вант улс" байгуулах нь уу?
Тэр бол үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч гэх нэрийн дор эрхэлж амьдрах хувьтай хүн гэдгийг энэ явдал баталлаа.
Үнэн хэрэгтээ талбайгаас 500 метрийн зайд малаа бэлчээх ёстой хэмээн хуульчилсан байдаг боловч тариалангийн тухай хуульд заасны дагуу "Тариаланч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах" үүрэгтэй. Гэтэл нэг талын эрх ашгийг илүү хангах гэж "уясаж явах" юм.
Хэдэн арван жил зохицон амьдарч асан малчин, тариаланч болоод мал, ургац хоёр өнөөдрийн байдлаар дайтаж байгаа бололтой.
Дээр дурдсан үүргээ "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат биелүүлэх боломжгүй. Учир нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагаж буй бичлэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр цахим сүлжээнд цацагдсан. Ийнхүү мөрөөр нь хуулийн байгууллагынхан орсон ч алга болчихсон. Эл хэрэг зоогийн ширээний ард гэмт үйлдэл замхарч, хийсэн үйлдлээ "Ард"-ын Ч.Ганхуягтай тохуурхан ярьж, гэлмэггүй инээж суусан дүрс бичлэг бас олны ундуйцлыг төрүүлж байлаа.
Гэвч өнөөдөр Монгол Улсад Гацууртын Чинбааг дийлэх хууль хяналт, төр гэж байхгүй.
“Та нарт миний хөрөнгийг хаших эрх байхгүй" хэмээн уурсаж асан дарга өнөөдөр мал аж ахуйг тусгаарлаж, хашин хөгжүүлэх санал дэвшүүлээд зогсож байх юм. Дургүйгээ хүрэхээр хүн машинаараа тууж, дураа хүрэхээр хэдэн ноёддоо эрхэлж амьдардаг, охин Ч.Номингоо бүх соёлын захирагчаар тавьчихсан лут эр. Монгол тулгатны 100 эрхмийн нэг байхаас аргагүй. Хөдөлмөрийн баатарт авахгүй бас хийхгүй юм алга.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)