Монголын барилгын магнат Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдонгуутаа тус салбарт хууль бус халаа сэлгээ хийж мэргэжлийн бус томилгоо нэлээд хийсний нэг нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирал, аймгийн заан П.Баттулга юм.
Б.Чойжилсүрэн сайд тухайн үед П.Баттулгыг танихгүй гэж байсан ч сонгуулийнх нь менежерээр ажиллаж, бүр цагаан сараар "Улсын Аварга" малчны шагналыг түүний нэрийн өмнөөс гардуулаад явж байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Хамгийн гол нь Засгийн газраас хэрэгжүүлж буй " 5Ш" ажиллагааны нэг "ШҮҮР" Б.Чойжилсүрэн сайдын бөх захирал дээр хугарсан явдал.
Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд тавигдах нөхцөл шаардлагыг компанийн дүрэм дээр зааж өгсөн байдаг. Гэвч ББЭХС ТӨХК-ийн дүрэмд гүйцэтгэх захирал нь салбартаа 10 жил ажилласан, инженер, эдийн засагч байна гэсэн заалтыг аймгийн заан П.Баттулга огт хангахгүй томилогдсон ч шүүр ажиллагаанд өртөхгүй үлдсэн нь шударга бус байгаа юм. Аймгийн заан П.Баттулга нь ажилдаа үлдэхийн тулд компанийн үндсэн дүрмээ өөрчилж өөрийн оройгоор төгссөн эрхзүйч мэргэжлийг тавигдах шаардлагад нэмж оруулсан ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр "удирдах албан тушаал 5 жил хашсан" гэдэг заалтыг хангахгүй байгаа юм.
Өөрөө компанийнхаа Үндсэн дүрмээ зөрчиж томилогдсон, сүүлд өөрчилсөн дүрэмдээ ч нийцэхгүй байгаа аймгийн заан П.Баттулга захирал харин ББЭХС ТӨХК-ийн 23 ажилтнаа шүүрдэх мэдэгдэл өгсөн байна. Сайдын томилгоонд хугардаг, жирийн ажилчдыг шүүрддэг "Шүүр" гэж байх уу?
Сэтгэгдэл (4)