МУГТ Ц.Шаравжамц хүү Энхийн-Одынхоо хоёр пүүзийг 13 настай хүүд бэлэглэжээ. "Ёстой хайр хүрчихлээ. 190 дөхсөн 49 размер өмсдөг 13-хан настай хүү ороод ирлээ. Яг Энхүүлэйгийн бага нас. Тэр тавхайг нь хар даа.
Энхүүлэйг багад нь тавхай гэж хочилдог байсан юм. Хайр хүргэсэн ухаантай яриатай хүү байна.
Чадахаараа зөвлөгөө өгөөд л Энхүүлэй ахынх нь хоёр пүүзийг бэлэглээд явууллаа. Хичээгээд ,зүтгээд, сайжраад Энхүүлэй ахынхаа араас очоорой гэж ерөөе дөө. Монголын Сагсны ирээдүй гэрэлтэй байна шүү" хэмээн нийтэлжээ.
Сэтгэгдэл (12)