Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Чингис хаан одонг олгох, нэр дэвшүүлэх журам бий. Энэ журамд “Чингис хаан” одонг Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд, мөн Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэг хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэд, эрдэмтдэд энэхүү шагналыг олгож болно гэх журамтай. Журамд заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулж, энэ шагналыг олгодог. Журмынхаа дагуу явж байгаа.
Б.Болдсайхан эмч бол гавьяат эмч. Гавьяатыг нь өгөөрэй гэсэн байналээ. Монголын анагаахын салбарт, тэр тусмаа зүрхний чиглэлд идэвх санаачлаатай ажиллаж байгаа шилдэг эмч.
Энэ жилийн тухайд Чингис хааны мэндэлсний 860 жил буюу тэгш жилийн ой тохиож байна. Монгол бахархлын өдрийг Чингис хааны тэгш ойн хүрээнд Чингис хааны хөргийг залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг, Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулсан, Чингис хаан музей нээлтээ хийсэн гээд томоохон ажлууд хийсэн. Иймд Чингис хаан судлалаар, Эзэнт гүрэн, Монголын түүх соёл гээд олон улсын түвшинд Монголыг сурталчилж байгаа нэрт эрдэмтэнд Чингис хаан одонг хүртээж байгаа” гэв.
Д.Батчулуун