Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Махны экспортод үхрийн махаас бусад махыг экспортод гаргахад квот шаардахгүй болсон. Манай улс 70 орчим сая малтай, үүнээс үхэрийн тоо толгой таван сая орчим бий. Тиймээс үхрийн тоо толгойг барих үүднээс бодлогын хувьд квоттой хэвээр үлдээсэн.
Монгол Улс төлтэйгөө нийлээд 90 орчим сая малтай болж байна. Хонин толгойд шилжүүлбэл 120 сая толгой мал бүртгэгдсэн. Энэ нь бэлчээрийг доройтуулж туурайн зуд үүсэх эрсдэлтэй.
Харин ургац хураалт алдагдалгүй өндөрлөлөө. Улаанбуудай 408 мянган тонн хурааж авахаас 391 мянган тонныг хурааж авсан. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний улаанбуудай хураасан гэсэн үг. Харин төмс 218 мянган тонн, бусад хүнсний ногоо 136 мянган тонныг хурааж авсан. Энэ нь өмнөх жилээс 15 хувиар илүү үзүүлэлттэй" гэв.
Т.Мөнхжаргал