Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр, "Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээлийг төлөвлөсөн. Үүнээс зөвхөн 46 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн ААН авсан байна. Яагаад ААН-үүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна.
Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд үнийн ханшийн зөрүүнд орж алдагдал хүлээсэн. Тийм учир нөөцийн мах бэлтгэх эрсдэлтэй учир ААН-үүд бэлтгэхгүй байна. Цаашид ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэх бус нийслэл өөрөө нөөцийн махаа бэлтгэх ёстой.
Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. ХХААХҮЯ нөөцийн махны асуудалтай ноцолдох бус үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах ёстой. Мөн махны экспортыг зохион байгуулахад үхрийн махнаас бусад махыг бүгдийг нь квотгүй болгосон" гэв.
Сэтгэгдэл (1)