Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаанд Аймаг, Нийслэлийн Засаг Дарга нар оролцож байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сүүлийн 80 орчим жил манай орны агаарын дундаж температур 2.2 градусаар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй өөрчлөгдөж байгаагаас шалтгаалсан аюулт үзэгдэл жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдсан.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 9.6 хувиар өссөн.
Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2022 онд 67.664 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс манай улсын нутаг дэвсгэрт 45.058 газар хөдлөлт, хил орчмын бүсэд 22.506 газар хөдлөлт, хүнд мэдэгдэх хэмжээний 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 22 удаа болжээ. Өнгөрсөн 2021 онд зургаан магнитудын хүчтэй газаор хөдлөлт хоёр удаа болсон. Энэ нь сүүлийн 10 жилд болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад нийт газар хөдлөлт 5.7, хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт зургаа дахин өссөн" гэв.
Т.Мөнхжаргал