Даатгалын хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн жил гаруйн хугацаанд судалгаан хийсний үндсэн дээр Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, ард иргэд хувийн хэвшлийнхний нуруун дээрх ачаа дарамтыг бууруулах зорилгоор хуулийн төслийг өргөн барьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар санхүүгийн зэх зээлд дээр санхүүгийн баталгааг зөвхөн банк эсвэл засгийн газрын үнэт цаасыг зөвшөөрч гараж байгаа.
Санхүүгийн зах зээлийн 83 хувийг банкныхан эзэлж байна. Нэг талдаа монопол байдлаар эзэлж байна. Дээрээс нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой 12,13 хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байгаа. Цаана нь гурав дөрөвхөн хувийг даатгалын зах зээл эзэлж байна.
Айл өрх болгонд дарамт болж буй нэг зүйл бол байрны урьдчилгаа төлбөр байгаа юм. Тэр дундаа залуу гэр бүлүүдэд санхүүгийн асар их дарамт учруулж байна. Мөн манай аж ахуй нэгж байгууллагууд дээр, тэр дундаа барилгын салбарууд дээр тендерийн барьцаа баталгаа бол их хүндрэл учруулдаг. Аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн бүх хөрөнгөө барьцаанд тавьдаг. Тодорхой хуулийн хугацаагаар байршуулах, царцаах үзэгдэл ихсэх болсон. Энэ бол сүүлийн 10, 20 жилийн хугацаанд эрх зүйн анхаараагүйн хор байна хэмээн харж байна. Тиймээс бид даатгалын тухай хууль, тендерийн хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд дарамт ачаа болж буй асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 20 их наяд төгрөгийн тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийг зарцаасан байна. Энэ их мөнгө санхүүгийн салбарт эргэлдэж байсан бол аж ахуй нэгжүүдийн үйлчилгээ өргөжих байсан.
Цаашид иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой байна. Олон улсын энэ практик нэвтэрсэн байдаг. Тиймээс энэ үйлчилгээг нэвтрүүлье хэмээн үзэж байна. Жишээлбэл, 250 сая төгрөгийг банканд зарцаах уу, таван сая төгрөгөөр даатгуулагч болох уу гэдэг л асуудал байгаа юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)