УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Монгол Улсын хувьд даатгалын батлагаа хөгжөөгүй, зөвхөн банкны баталгаагаар тендер худалдан авах үйл ажиллагааны баталгаа явагдаж ирсэн. Гэтэл бусад улсад даатгалын баталгаа 50 орчим хувь, банкны баталгаа 50 орчим хувь байх жишээтэй. Иймд даатгалын санг олон тулгууртай болгох асуудлыг хөндөж хуулийн төсөлд дэлгэрэнгүй танилцуулсан.
Хуулийн ач холбогдол нь хүний өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авч байгаа үйл ажиллагаа, баригдаж байгаа барилгын хяналт давхар сайжирна гэж үзсэн. Учир нь өөрийн эрсдэлийг үүрээд, баталгаа гаргаж өгч байгаа байгууллагууд баталгааны үр дүнг өөрсдөө хянана" гэв.
Т.Мөнхжаргал