Аж ахуйн нэгжийг дэмжих тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж буй талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдээ дэмжих тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьж байна. Ковидын дараа эдийн засаг сэргээх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Энэ үед гадаадаас болон олон улсын олон талт үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагааг төрөөс дэмжих зайлшгүй шаардлага бий болж байна. Гадаад бодлогын үзэл баримтлал дээр аж ахуйн нэгжүүдийн гадаад хөрөнгө оруулалт хийх, гадаад харилцааг сайжруулах үндсэн үүргийг үзэл баримтлалдаа тусгасан байдаг.
Энэ тогтоолын төслийн гол утга бол нийтдээ 500 албан паспортыг аж ах ахуйн нэгжийн удирдлагад өгөх юм. Аймгийн хэмжээнд хамгийн эхэнд орсон 10 аж ахуй нэгжийн удирдлагуудад, нийслэлийн хэмжээнийд 90 аж ахуй нэгжийн удирдлагуудад албан паспорт олгоно.
Монголын төр тодорхой хэмжээгээр улсын эдийн засгийг урагшаа чирч явж байгаа хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг дэмжих шаардлагатай. Тиймээ энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна. Албан паспортыг сумын тамгын газрын дарга өвөртлөөд гадаад явах жишээтэй. Харин нийгэм эдийн засгийг урагшлуулж явдаг аж ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Мөн эдгээрийн хүч хөдөлмөрөөр Монгол Улс урагшаа явж буй гэдгийг Монголын төр үнэлэх ёстой. Энэ үнэлэмжийн нэг бол албан паспорт болно хэмээн үзэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын даргад энэхүү тогтоолын төслийг өргөн барина” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)