УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Ардчилсан намаас Монгол Улсын 2023 оны төсөвт хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Уг асуудлыг тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Хуулийн дагуу шийдэж, нарийн нягт үзээрэй. Өмнөх оны төсөв биелэгдээгүй. Энэ баталсан төсөв чинь 2023 онд хэрэгжих боломжгүй болчихоод байна. Салан баавгайн үлгэр шиг л байна шүү дээ. Өдөр хоног аргацаалан маягтай яваад байвал энэ хуулийг баталж, хэлэлцэх шаардлага юу байдаг юм бэ.
Энэ онд л гэхэд төлөвлөснөөрөө нүүрсээ экспортолж чадаагүй. Хүмүүсийн цалин өссөн юм алга. Долларын ханш ахиад л өсчихлөө.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ энэ асуудалдаа анхаарах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун