УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр “УИХ-ын удирдлага, ажлын хэсэгт Боловсролын тухай хууль яагаад орж ирэхгүй байна вэ гэдэг асуудлаар шаардлага хүргүүлэх гэж байна. Ажлын хэсэг гэж олон УИХ-ын гишүүд байгаа. Хоёр жилийн өмнө УИХ-д өргөн барьсан хууль. Энэ ямар шалтгааны улмаас хуулийг хоёр жил гацааж, хэний эрх ашигт харшилсан учраас энэ хуулийг батлах сонирхолгүй байна вэ.
Боловсролын системийн 30 жилийн гажуудал, амьдрах чадвартай Монгол иргэнийг бэлтгэх асуудал зэргийг хуульд оруулж өгсөн байгаа.
Үүнд олон асуудал байгаа. Ойлгож байна. Гэхдээ энэ бол нэг намын асуудал биш. Монголын ирээдүйн асуудал. Та бүгдийн баталсан Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын амин сүнс нь боловсролын асуудал байгаа. Ирц бүрддэггүй гээд байгаа юм. УИХ-ын удирдлага, Баттөмөр гишүүн юу хийж байна вэ. Үүнд ямар зорилго байна вэ. Энэ хуулиа оруулж ир” гэв.
Д.Батчулуун