УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулиар багагүй асуудлыг зохицуулна. Төсвийн хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Бусад оронд хамрах хүрээ, бүсэд эзлэх хувиар хязгаарлаж өгдөг. Англи улс гэхэд 10 хувь дотор хязгаарлаж өгдөг. Тийм юм олж харсангүй.
Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч санаачлагч байж болно гэсэн нь хэрэггүй байх. Гуравдугаарт, Концессын тухай хууль сүүлд концессын хулгайчууд болж дууслаа. Үүн шиг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болоод дуусах вий дээ. Монголд төртэй юм хийсэн болгон дампуурч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)