УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг дэмжиж байна. Цаг үеэ олсон хууль. Засгийн газар сайн ажиллаж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 19.6 их наяд төгрөгийн хөгжлийн төслүүд бий. Боомт, эрчим хүч, хот, хөдөөгийн сэргэлт гэх мэт. Энэ бүхэн хэрэгжсэнээр төгрөгийн ханш чангарч, валютын урсгал нэмэгдэнэ. Үнийн өсөлт буурч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Дэлхийн бусад орнуудыг харахад томоохон хөгжлийн төслүүдээ улсын төсвөөс санхүүжүүлэх чадваргүй байдаг гэх олон улсын судалгаа гарсан. Дэлхийн том хотуудын 16 хувь нь өөрийнхөө төсвөөрөө дэд бүтцээ санхүүжүүлж чадна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр түншлэлийн замаар томоохон төслийг хэрэгжүүлдэг" гэв.
Д.Батчулуун