УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Бид өмнөх алдаанаасаа суралцах ёстой. Өнгөрсөн 2010 онд батлагдсан Концессын тухай хууль дутуу хагас болсон. Машинаар ярихад зарим эд анги нь байхгүй байсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн бүрэлдэхүүн хэсэг бүтэн, хэрэгжүүлэх төслийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлтийн процессыг нарийн зааж өгсөн. Мөн гэрээ байгуулахдаа хамгийн урт хугацаа нь 30 жил болгосон. Ийм сайн хууль учраас өмнөх сөрөг үр дагаврууд гарахгүй байх. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид олдох болов уу.
Үр ашиггүй соёлын төвийн барилга гэх мэт байгууламжуудыг хувийн хэвшил авч явах боломжтой болно.
Ерөнхийдөө төслүүдийг хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, одоо байгаа барилгуудыг хувийн хэвшлийнхэн ашиглаж, түрээслэх, менежментийн хувьчлал хийх боломж энэ хуулиар нээгдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)