УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн ажлын хэсгийнхэнд хандан хэлэхэд Монголын төр маш их томорч, улсын төсөв жил бүр тэлдэг. Ирэх оны төсвийг 20.5 их наяд гээд өмнөх жилээс өсөлттэй баталлаа. Дараагаар нь хөрөнгө оруулалт байхгүй.
Дэд бүтцийн санхүүжилтийг хийх орон зай төсөвт байхгүй болсон. Ийм төслүүд буюу зам, тээвэр, газар доогуурх дэд бүтэц, агаар болон төмөр замын тээвэр, эрчим хүчний төслүүд. Гэвч эх үүсвэр нь байхгүй. Хувийн салбарынхан үр ашигтай төсөлд л ордог.
Гадаад бүү хэл дотоодын компани төсөлд орсон ч хөрөнгөөрөө "шатна". Бодит байдал дээр томоохон төслүүд рүү хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллахаар орох уу" гэв.
Д.Батчулуун