УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох суурь хууль өнөөдөр хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй үндэслэл нь тодорхой харагдахгүй байна. Ямар ямар үндэслэлээр шинэчилж байна вэ? Мөн малчид, тариаланч, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцуулалгүй хэлэлцүүлэг хийсэн үү. Хамгийн том эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг оролцуулаагүй байна. Манай Төв аймгийн хувьд маш их хүн амын төвлөрөлтэй болж байна. Тойрсон бүх сумтай хилийн маргаантай. Иргэд, нутгийн удирдлагад ямар ч буруу байхгүй. Тэлэх л оролдлогууд байнга явж байдаг. Нэгжийн хуулиар сумын засаг дарга, аймгийн засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид ямар ч эрх мэдэлгүй болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)