Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хоёр улсын нүүрсний гаалийн мэдүүлэг жил бүр зөрдөг. Гаальд бүртгэл хийлгүй гаргасан хэд хэдэн тохиолдол байсан. Энэ хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байгаа тохиолдлууд бий.
Биднийг 2018 онд шалгалтаар явж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХХК хоёрын лицензийн талбайг заагладаг хэсэгт 2012-2016 онд мөргөцөг алга болсон байсан. Тухайн үед компанийн удирдлагууд “Геологийн хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж мөргөцгүүдийг олборлосон, эргээд хоёр компани хоорондоо тооцоо хийх боломжтой” гэсэн хариу өгч байсан.
Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэг мөрддөггүй учир мөрдөх байгууллагуудад тодорхой мэдээллийг гаргаж өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хүрээнд хязгаарлагдаагүй мэдээллүүдийг олон нийтэд мэдээлэх эрхтэй. Өчигдөр оройны болсон хэргийн талаар та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (10)