УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөдөө бэлчээрийн маргаан, хотод газрын маргаан дунд иргэд асар их хохирч байна. Улаанбаатар хот, БОАЖЯ, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар нь нэг хилийн цэстэй. Гурван өөр газар хилийн цэстэй. Тэр дунд нийслэлийн дүүргүүд гурвалсан гэрээ хийдэггүй. Шүүх дээр байгаа хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой асуудал байна хмэээн мэдээллэж байна лээ. Хуулийн төсөл оруулж ирэхээрээ томилгоо булаацалдсан юм л болох юм.
Аймаг, сум, баг, Иргэдийн хурлын төлөөлөгчийн эрх гэж нэг ч байхгүй. Бүр нийслэлийн Засаг дарга, аймгийн дарга нар газар олгохыг хориглож байна. Газрын бүх мэргэжилтнийг Газрын харилцаа, геодизи зураг зүйн газраас томилно.
Өөрсдөдөө эрх мэдлийг төвлөрүүлэхээс биш үндсэн газрын маргаанаа цэгцлэхэд анхаарахгүй байна. Олон гишүүд ашигт малтмалын хуультай холбоотой зүйлсийг ярьж байна. Ерөнхий хуулиндаа оруулж өгмөөр байна. Газрын маргаан таслах зөвлөл гээд дамжлаг болсон зүйл явах гээд байгаа юм. Үүнийг яаж явах юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)