УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИх-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Үндсэн хуульд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Монгол Ардын нам 2016 оноос хойш нутгийн өөрөө удирдах ёс руу халдсан эрээ цээргүй халдлагыг хийж байна. Нутгийн өөрөө удирдах ёс муудна гэдэг бол төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийн боомилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд эдгээр хуулиуд дээр ашигт малтмалын лицензтэй холбоотой иргэдийн, сумын засаг дарга, аймгийн засаг даргын бүрэн эрх рүү халдсан халдлагуудыг хийж байна.
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал үүсвэл сумын засаг дарга, иргэн Доржтойгоо хамт ямар ч эрх мэдэлгүй. Тэр уурхайг зогсоох эрхтэй хүн нь зөвхөн аймгийн засаг дарга байгаа юм.
Өнөөдөр газрын тухай хуулиар багийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурал, аймаг сумдын засаг дарга нарын 40 гаруй эрхийг бүгдийг нь авч хаялаа. Мянга мянган жил эцэг өвгөдийн амьдарч байгаа нутагт төр шууд халдах боломжийг энэ хуулиар олгож байгаа юм байна” гэв.
Д.Батчулуун